Special Exhibition Honoring the 111th Anniversary of MINJUURI Tserendorj
04 - 11 August 2023
THE NATIONAL ART GALLERY OF MONGOLIA
04 - 11 August 2023
THE NATIONAL ART GALLERY OF MONGOLIA
“БИДНИЙ МӨРӨӨДӨЛ” ҮЗЭСГЭЛЭН
Монголын уран зургийн галерей нь Ардын зураач, Төрийн шагналт, профессор Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх урлагийн академи, Д.Амгалан сантай хамтран Д.Амгалан багшийн мэндэлсний 90 насны ойд зориулан “БИДНИЙ МӨРӨӨДӨЛ” үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Дагдангийн Амгалан 1933 онд Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг “Бор хөндий” хэмээх газар төржээ. Тэрээр 1956-1963 онд Москва хотноо Суриковын нэрэмжит уран зургийн академид суралцан зураач мэргэжил эзэмшиж, 1950-1956 онд Дүрслэх урлагийн газар зураач, 1963-1971 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд уран зургийн багш, 1971-1986 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн захирал, 1986-1990 онд Монголын урчуудын эвлэлийн хорооны орлогч дарга, 1990-2009 онд Дүрслэх урлагийн дээд сургуульд мэргэжлийн зөвлөх багшаар ажиллаж байсан юм.
Д.Амгалан 1971-1986 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн захирлаар ажиллаж байх үедээ Хөгжим бүжгийн дунд сургуулийн бүтцэд байсан дүрслэх урлагийн мэргэжлийн сургалтыг тусдаа бие даасан сургууль болгон өргөжүүлж, уран зураг, уран баримал, монгол зураг, арьсан эдлэл, металл урлаг, хатгамал, сийлбэр, монументаль урлаг, реклам чимэглэл, керамик урлалын мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сургалтанд мөрдлөг болгосон нь өнөөгийн СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн хичээл суралтын үйл ажиллагааны суурь үндэс болсоор байна.
Төрийн шагналт, Ардын зураач Д.Амгалан ажил амьдралынхаа туршид дахин давтагдашгүй, үндэсний шинж чанартай, өөрийн онцлог бүхий уран бүтээлүүд туурвисан нь манай дүрслэх урлагийн хөгжлийн түүхэнд тод мөрөө үлдээж, орчин үеийн зураач, учрууд эрдэмтэн судлаачдын анхаарлыг татаж байдаг юм.
Д.Амгалан монгол орны байгаль, хүн, мал, амьтан, түүх, аж байдал, хувьсгал, шинэ цагийн бүтээн байгуулалтыг уран зураг, зураасан зураг, хана туурганы чимэглэх урлагийн онол, арга ухаанаар дүрслэн илэрхийлж, орчин үеийн монголын урлагийн алтан сан хөмрөгийг баяжуулсан билээ. Түүний уран бүтээлүүд монголын уламжлалт соёл, зан заншил, ахуй амьдралыг олон улсын хэмжээнд сурталчлан таниулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.
Д.Амгалан урлан бүтээх, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх их үйлсэд өндөр амжилт гаргасан учир 1962 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 1969 онд “Их барилгын эхлэлт”, “Өлгий нутгийн минь өглөө” (Атар газрын өглөө, Аварга үйлдвэрийн өглөө, Баян талын өглөө, Бадралт соёлын минь өглөө, Улаанбаатарын өглөө, Уламжлалт ирээдүйн өглөө) цуврал, “Зөгнөл”, “Ерөөл”, “Итгэл” цуврал бүтээл туурвисан учир “Төрийн шагнал”, 1975 онд Гэрлэх ёслолын ордны Алтан танхимын өнгөт шилэн чимэглэл бүтээж, монголын дүрслэх урлагийн хөгжилд үнэтэй гавъяа байгуулсан учир “Ардын зураач” цол хүртжээ.
“БИДНИЙ МӨРӨӨДӨЛ” үзэсгэлэн нь “Монголын уран зургийн галерей”-н сан хөмрөгт хадгалагдаж буй Д.Амгалангийн ховор нандин бүтээлүүд, СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн багш нарын болон Монголын урчуудын эвлэлийн уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдээс бүрдэнэ.
СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх урлагийн академийн хамт олон, эрдэмтэн багш нар оргилуун хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн орчин цагийн дүрслэх урлагийн мэргэжилтэн бэлтгэх ариун үйлсдээ итгэл төгс ажиллаж, Төрийн шагналт, Ардын зураач Амгалан багшийнхаа монголын дүрслэх урлагийн сургалт, судалгаа, уран бүтээлийн төлөөх үйлсийг үргэлжлүүлж байна.
Монголын Уран Зургийн Галерей

Photo courtesy of the gallery.
Address: The National Art Gallery of Mongolia is located east side of the main square or parliament building.
Opening Hours: Monday to Sunday, 11am to 5pm
Admission: 4000 MNT adult / 2000 MNT students and children
For press information and images please contact:
Email: info@artavenue.mn