STONE CHRONICLES OF DEL UUL
09 - 11 November, 2021
Cultural Heritage Centre of Mongolia
09 - 11 November, 2021
Cultural Heritage Centre of Mongolia
"ДЭЛ УУЛЫН ЧУЛУУН СУДАР" ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН
Монголын говийн бүсийн хадны зургийн томоохон дурсгалт газрын төлөөлөл нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших Дэл уул юм.
2014 онд батлагдсан Монгол улсаас Дэлхийн өвд бүртгүүлэх дурсгалт газрын урьдчилсан жагсаалтад Дэл уулын хадны зургийг Говийн хадны зургийн дурсгал сэдвийн хүрээнд дэлхийн өвд бүртгүүлэхээр оруулсан байдаг.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 69 дүгээр тогтоолоор “Чулуун соёлын өв” үндэсний хөтөлбөрийг 2019-2024 онд хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд тус үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг БСШУС-ны сайдын А/368 дугаар тушаалаар батлан хэрэгжүүлж байна. Энэ дагуу 2019-2020 онд Дэл уулын “32 хүнт” хэмээх дөрвөлжин булшны хашлага дээрх хадны зургийн хуулбар хийх, дурсгалт газрыг кадастрын улсын бүртгэлд бүртгүүлэх бэлтгэл ажлыг тус тус хийж гүйцэтгээд байна.
Соёлын яамнаас 2021 оны 11 дүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” болгосонтой холбогдуулан, “Чулуун соёлын өв” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд "Дэл уулын чулуун судар" тусгай үзэсгэлэн зохион байгуулж, олон нийтэд сурталчлах ажлыг 11 дүгээр сарын 09-ний өдөр Соёлын өвийн үндэсний төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулна. Үзэсгэлэнд:
- Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд хадгалагдаж байгаа Дэл уулын хадны зургийн гэрэл зураг, дардас, хадны зургийн хуулбарууд,
- Хадны зургийг компьютер график ашиглан хийсэн 360° виртуал тур хэлбэрээр зохиомжилсон шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат кино,
- Дэл уулын хадны зургийн дүрслэлээс сэдэвлэн зохиомжилсон ”Хөмөргөн гурвалжин” бүжгийн жүжиг,
- Дэл уулын хадны зургаас сэдэвлэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл болох бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлсийн загвар зэргийг олон нийтэд танилцуулна.
Үзэсгэлэнг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв, “Дэл уулын гайхамшиг” ТББ хамтран зохион байгуулж байна.