ART AVENUE
  • VENUES
  • Galleries
  • Artists
  • More
    • About us
    • Partnering
    • Advertising
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • Mosaic Conservation Project
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS
TRADITIONAL CRAFT, PRINTS & EMBROIDERIES   
01 - 05 June 2023
National Museum of Mongolia

“УРАН ҮЙЛ, БАР ЗУРАГ, УРАН ХАТГАМАЛ" ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
Монголын Үндэсий музей нь Монголын түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах эрхэм зорилгын хүрээнд “Төгөлдөр-Үйлс” сан, МУБИС-ийн ДУТС, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Туньло хотын Зарууд хошууны Бар зураг, уран хатгамлын музейтэй хамтран "Монгол үндэстний хувцасны чимэглэх урлагийн өв уламжлал" тусгай үзэсгэлэнгийн нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнг нээж Монголын Үндэсний музейн БТУХ-н дарга Т.Зөнбилэг, МУБИС-ийн ДУТС-ийн захирал Н.Батцоож, Төгөлдөр –Үйлс сангийн тэргүүн Б.Цогзолмаа, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Туньло хотын Зарууд хошууны төлөөлөгчдийн ахлагч Хан Дайчин нар үг хэллээ.
Монголчуудын олон үедээ бүтээн буй болгож ирсэн гоёл, чимэглэлийн урлаг нь монгол үндэсний уран сайхны сэтгэлгээний хөгжил, урлах эрдмийн онцлог шинжийг хадгалахын зэрэгцээ чимж гоёж буй эдлэл хэрэглэлийн хэлбэр маягт нийцүүлэн төрөл хэлбэрийн хувьд баяжиж, ур хийц нь нарийсан, урлан бүтээх арга ухаан нь хөгжсөөр иржээ.
“Уран үйл, бар зураг,уран хатгамал” үзэсгэлэн болон "Монгол үндэстний хувцасны чимэглэх урлагийн өв уламжлал" эрдэм шинжилгээний хурал нь өв соёлоо сурталчлах, түгээн дэлгэрүүлж, орчин үеийн хувцасны загвар, бүтээл урлалд шингээн үлдээж, шинэлэг зүйл хийх арга ухааныг нээх хамтран ажиллах боломж, нөхцлийг бүрдүүлэх эрхэм зорилготой. Мөн үзэсгэлэнгийн үйл ажиллагааны хүрээнд уламжлалт уран үйл, уран хатгамал, бар зургийн аргыг сурталчилсан сургалт зохион байгуулах болно.
Тус үзэсгэлэн 06 дугаар сарын 05-ыг дуустал олон нийтэд нээлттэй ажиллана. Та бүхэн тавтай морилоорой.

Address:                         National Museum of Mongolia, Juulchin Street -1, Ulaanbaatar 210646                 
Opening Hours:            Monday to Sunday, 10am to 5pm
Admission:                     free                                       
Travel:                              
West side of the Parliament building of Mongolia

​For press information and images please contact:
Email: info@artavenue.mn 
​​
  • VENUES
  • Galleries
  • Artists
  • More
    • About us
    • Partnering
    • Advertising
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • Mosaic Conservation Project
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS