TRADITIONAL HAND CRAFT - Group Exhibition
23 - 28 November 2022
The Fine Arts Zanabazar Museum
23 - 28 November 2022
The Fine Arts Zanabazar Museum
“НҮҮДЭЛЧИН МОНГОЛ” соёлын биет бус өв
УЛАМЖЛАЛТ ГАР УРЛАЛЫН үзэсгэлэн
Зохион байгуулагдах хугацаа: 2022 оны 11 дүгээр сарын 23-28
2022 оны 8 дугаар сард “Нүүдэлчин Монгол-2022” соёлын биет бусын өвийн их наадмыг Монгол Улсын Соёлын яамнаас санаачлан амжилттай зохион байгуулсан билээ. Тус соёлын биет бус наадмын хүрээнд Занабазарын нэрэмжит ДУМ долоо дахь ай сав буюу “УЛАМЖЛАЛТ ГАР УРЛАЛЫН АЙ САВ”-ыг сурталчилан таниулах, өвлөн уламжлуулах, шинээр өвлөн уламжлагч нарыг тодруулах зэрэг олон ач холбогдолтой ажлууд хийсэн билээ. Энэ үр дүнтэй ажлыг үргэлжлүүлэн Уламжлалт гар урлалын ай савын хүрээнд хамрагдсан гар урчууд, өвлөн уламжлагч нарын хамтарсан үзэсгэлэнг Соёлын бүтээлч сарын хүрээнд дэлгэрэнгүй байдлаар үзэгч түмэндээ толилуулж байна.
Ай сав: УЛАМЖЛАЛТ ГАР УРЛАЛ
Соёлын Биет Бус Өвийн бүртгэлийн Уламжлалт гар урлалын VII дахь ай савын 77, Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай 5 өв байдаг. Тус үзэсгэлэнд Соёлын Биет Бус Өвийн Зүмбэр урлал, Эсгий ширмэл урлал, Эсгий хувцас урлал, Зээгт наамлын урлаг, Монголын уламжлалт арьс ширэн эдлэлийн урлал, Уламжлалт уран хатгамал, оёдлын урлал, Зоос ширээний сүлжмэл, Монголын уламжлалт модон эдлэлийн урлал, Модон сийлбэрийн урлал, Монголын уламжлалт уях зангидах урлал, Монгол дархны уламжлалт арга ухаан, Ган сийлбэрийн урлал, Мөнгөн аяга хийх урлал зэрэг өвүүдийг багтаан үзэгч түмэндээ толилуулж байна.
Үзэсгэлэнд нэрт уран хатгамалч, өвлөн уламжлагч С.Цэрэнлхам, уран хатгамалч С.Буд, Бурмаа, Соёлын яамны дэргэдэх Залуучуудын хөгжлийн зөвлөл, Уран сийлбэрийн “Шинэ өглөө” нийгэмлэгийн уран бүтээлч, өвлөн уламжлагч Ө.Очирсүрэн, С.Цэнгэл, Уран сийлбэрийн “Дөрвөлжин дугуй” нийгэмлэгийн уран бүтээлч, өвлөн уламжлагч Ц.Батмөнх, Дашчойлин хийдийн бурханч лам М.Эрдэмбилэг, Дүрслэх урлагийн академи дээд сургуулийн уран дарханы багш Н.Дуйнхар, уран дархан Цэнгүн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургуулийн багш А.Наранзул, Загдцэнд, Арьсан урлагийн “Хүрэл буга нийгэмлэг”-ийн уран бүтээлч Б.Бямбабаяр, Г.Бурмаа, Б.Нармандах, Түмэн эрдэнэс холбооны уран бүтээлч, уран дархан, өвлөн уламжлагч МУУГЗ Т.Төмөрсүх, уран дархан Б.Баярбаатар, уран дархан, ган сийлбэрч Б.Баярсайхан, өвлөн уламжлагч Б.Цэрэнчанаа зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, өвлөн уламжлагч хувь хүмүүс оролцож ардын уламжлалт гар урлалаа өвлөн уламжлуулж, түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулах юм.
• Уламжлалт Зүмбэр урлал
• Модон сийлбэрийн уламжлалт гар урлал
• Уламжлалт зээгт наамал, уран хатгамал
• Зоос ширээний сүлжмэл
• Монгол дархны уламжлалт арга ухаан, мөнгөн аяга хийх урлал
• Уламжлалт эсгий хувцас урлал
• Монголын уламжлалт арьс ширэн эдлэлийн урлал
• Монголын уламжлалт уях зангидах урлал

Photo © Culture Ministry
Exhibition Details
Title: TRADITIONAL HAND CRAFT - Group Exhibition
Address: The Fine Arts Zanabazar Museum, Juulchid Street, Chingeltei district, Ulaanbaatar.
Dates: 23 - 28 November 2022
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: Free
Travel: Left side from Construction workers square.
For press information and images please contact:
Email: [email protected]