TSAGAAN SAR - TRADITIONAL FESTIVAL OF MONGOLS
17 February - 06 March 2023
National Museum of Mongolia
17 February - 06 March 2023
National Museum of Mongolia
"МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ ЦАГААН САР"
Тусгай үзэсгэлэн 2023.02.17-03.06 нээлтээ хийлээ.
Монголын Үндэсний музей нь Билгийн тооллын XVII жарны Үзэсгэлэнт болгогч хэмээх Харагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд зориулан “Монголчуудын уламжлалт цагаан сар” тусгай үзэсгэлэнгээ 2023 оны 02 дугаар сарын 17-ны 11:40 цагт нээлээ. Үзэсгэлэнг Монголын Үндэсний музейн Захирал Л.Жаргал нээлээ. Тус үзэсгэлэн 2023 оны 03 дугаар сарын 06 хүртэл олон нийтэд толилуулна.
Тус үзэсгэлэнд Монголчуудын уламжлалт цагаан сарын үүсэл хөгжил, уламжлалт зан үйл, цээр хорио, өв соёлыг залуус хойч үедээ таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор музейн сан хөмрөгт хадгалагдаж буй уламжлалт хоол хүнс, хувцас, гоёл чимэглэл, тавилга хэрэгсэл, хадаг, цагаан сараар тоглох зарим тоглоом наадамтай холбогдох уламжлалт эд өлөг, үзмэр цуглуулгаас бүрдэж байна. Үзэсгэлэн нь уламжлалт соёлоо түгээн дэлгэрүүлж, ард түмний хэдэн мянган жилийн уламжлал, орчин үеийн хөгжлийн түрлэгт бүдгэрэн буй ой дурсамжийг музейн цуглуулгаар сануулан сэргээх, үндэсний үзэл ухамсарыг төлөвшүүлэхэд чиглэгдэж буй юм.
Энэхүү үзэсгэлэнд 150 гаруй үзмэрийг сан хөмрөгийн цуглуулгаас дэлгэн үзүүлж байна. Түүнчлэн нутаг нутгийн онцлог хэв шинжийг хадгалсан зарим сонирхолтой үзмэр, тухайлбал галан, дугуй, гавжийн дугуй, ул боовны олон янзын хээ чимэгтэй хэвүүд, хэмжээ, хээ угалз, үсэг, чимэг, өнгөөрөө хоорондоо ялгаатай самбай, даш, сэрж, аюуш, ходоод, соном, баранзад, нанзад, нанжвандан, дашвандан зэрэг хадаг, махны хөлтэй, хөлгүй тэвш зэрэг үзэгчдийн сонирхлыг зүй ёсоор татах олон үзмэр багтаж байна.
Монголчуудын уламжлалт цагаан сар нь хахир өвлийг өнтэй давж, хавартай хавтай сайхан золгож, нэг нас нэмсний баяр билээ. Цагаан сараар хотол олноороо цуглан энх мэндийн хадгаа дэлгэн аав, ээж, ахмад настнынхаа тохойг өргөн мэндэлж, бэлэгтэй сайхан үгийг хэлэлцэн хөөрөг зөрүүлэн, элбэг идээ шүүсээр зочин гийчдээ дайлдаг эртний сайхан уламжлалтай билээ. Өвөг дээдсийн үеэс уламжлагдан ирсэн өв соёлоо судалж, хамгаалах, сурталчлан таниулах ариун үйлс үргэлж цэцэглэн хөгжих болтугай.
Хотол олноороо сар шинээр сайхан шинэлээрэй.
Exhibition Details
Title: TSAGAAN SAR - TRADITIONAL FESTIVAL OF MONGOLS
Address: National Museum of Mongolia, Juulchin Street -1, Ulaanbaatar 210646
Dates: 17 February - 06 March 2023
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: free
Travel: West side of the Parliament building of Mongolia
For press information and images please contact:
Email: [email protected]
Title: TSAGAAN SAR - TRADITIONAL FESTIVAL OF MONGOLS
Address: National Museum of Mongolia, Juulchin Street -1, Ulaanbaatar 210646
Dates: 17 February - 06 March 2023
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: free
Travel: West side of the Parliament building of Mongolia
For press information and images please contact:
Email: [email protected]