ULZIIBAATAR Ayush & ODKHUU Ulziibaatar - PRIMITIVISM & SUPERREALISM
28 March - 07 April 2014
Art Gallery of UMA
“Аав хүү 2 ба Primitivism-Superrealism” уран баримлын үзэсгэлэн
Аав: Аюушийн Өлзийбаатар / 2012 оны Дэлхийн шилдэг мэргэжилтэн-алтан медальт, МУЭ-ийн нэрэмжит шагналт, уран барималч/ нь 1961 онд Дорноговь аймагт төрсөн. 1981 онд ДУДуСургууль, 1991 онд БНВАУ-ын ДУДэСургууль тус тус дүүргэсэн. 1981 оноос Монументаль чимэглэлийн үйлдвэрт барималчнаар уран бүтээлийн гараагаа эхэлсэн ба 1996 оноос МУЭ-ийн чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна.
1995 онд Дүрслэх Урлагийн Музейд “Онгон шүтээн”, 1997 онд АНУ-ын Вермонт мужийн Мидлбүри хотод “Монголын Барималч”, 1997 онд БНХАУ-ын Бээжин хотод “Говь тал дээрх Жаргал” бие даасан үзэсгэлэн, 1997, 2001 онд АНУ Вермонт, “Карвинг студио”-д бие даасан үзэсгэлэн, 2007 онд “Халуун салхи” хамтарсан үзэсгэлэн, “Шилдэг бүтээл”-ийн үзэсгэлэнд “Охин хайрла”, 2008 онд “Говь тал дээрх Жаргал” хүүгийн хамт гэх мэт хамтарсан баримлын үзэсгэлэн гаргажээ.
1997 онд МУЭ-ийн нэрэмжит шагнал, 1987 онд БНУАУ, ОУ-ын жижиг баримлын биналын шагналт байрын дипломтой.
Хүү: Өлзийбаатарын Одхүү /уран барималч, магистр, СУИС-ийн Дүрслэх Урлагийн Сургуулийн уран баримлын багш/ нь 1986 онд төрсөн ба 1994-2003онд 40-р Дунд сургууль, 2003-2004онд АНУ-ын Нью Хэмпшире хотын “Пинкертон Академи”, 2004онд Америкийн нэрт уран барималч Кристофер Говеллийн урланд тус тус суралцаж төгссөн. 2004-2009 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн доктор, дэд профессор багш С.Бадралын урланд уран барималчаар ажилласан ба 2010-2012 БНСУ-ын Улсан хотын Их Сургуульд уран барималч, профессор багш Юү Хён Тэкийн урланд уран баримлын магистрын зэрэг хамгаалсан.
2004 онд АНУ-ын 10-н жилийн сургуулиудын дунд зохиогддог “Scholastic art award” уралдаанд 2-р байр мөнгөн медаль болон “Бүтээлч сурагч” шагнал, 2010 онд “Солонгосын Олон Улсын 18дахь үзэсгэлэн”-ийн тусгай байрын шагналыг тус тус хүртэж байсан.
2004 оноос жил бүрийн уламжлалт Алтан-бийр, Хавар үзэсгэлэнгүүд болон аав А.Өлзийбаатартай “Халуун Салхи”, “Говь Тал Дээрх Жаргал” хамтарсан үзэсгэлэн зохион байгуулсан. 2012 онд анхны “Супер-реализм” бие даасан үзэсгэлэнг БНСУ-ын Улсан хотын CK-Арт галлерейд амжилттай зохион байгуулсан.
“Аав Хүү хоёр” үзэсгэлэн нь тэдний гурав дахь хамтарсан үзэсгэлэн ба нийт 36 бүтээл дэлгэгджээ. Үүнд А. Өлзийбаатарын хайр сэтгэл, зөн совин, бэлэгдэл зэрэг сэдвийг харуулсан *примитивист хэв маягтай бүтээлүүд болон Ө.Одхүүгийн нэн орчин үеийн томоохон төлөөлөл болох *суперреалист чиглэлийн бүтээлүүд толилуулагдсан.
Үзэсгэлэн 2014 оны 3-р сарын 28- 4-р сарын 7 хүртэл МУЭ-ийн Арт Галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах тул та бүхэн тавтай саатан морилно уу.
*Примитивизм буюу примитив урлаг хэмээх нэр томъё анхандаа primitive буюу африк болон полинезийн “зэрлэг” овог аймгуудын урлаг соёлын эд зүйлсийг нэрлэдэг байв. 19-р зууны эхээр Европт анх нэвтэрснээр тэдгээр үнэт зүйлсийн энгийн атлаа өвөрмөц хэв маяг, Өрнөдийн урлагийн талаарх ойлголтоос тэс ондоо сэтгэлгээгээр бүтсэн зэрэг нь уран бүтээлчдийн анхаарлыг ихээр татан 20-р зууны эхэн гэхэд бие даасан хэв маяг болтлоо хөгжжээ. Реалист бус, гоо зүйн нийтлэг загварт баригддаггүй уг хэв маяг нь нийгмийн элдэв хавчлага нөлөөлөлд автаагүй төрлөх зан араншин, зөн совингоор хөглөгддөг аж.
*Суперреализм нь 1960-аад оноос Америкт хүч төрөн гарч ирсэн нэн орчин үеийн урлагийн нэгэн хэлбэр юм. Үүний гол онцлог нь өндөр нягтаршилтай гэрэл зураг мэт бодит дүрслэлтэй байхыг эрмэлзэх ба дүрслэх урлагийн төрөл бүрийн хэлбэрээр оршин тогтноно.
Дэлгэрэнгүй мэдээлэлийг 11-327474 утсаар лавлана уу.
МУЭ