UNNAMABLE MANUFACTURE - by ARIUN-TUGS Tserenpil
26 October - 07 November 2023
Red Ger Creative Space
26 October - 07 November 2023
Red Ger Creative Space
Уран бүтээлч Ц.Ариунтөгсийн “Үл нэрлэгдэх үйлдвэрлэл” бие даасан үзэсгэлэн 10-р сарын 26-наас “Улаан гэр” галерейд нээгдлээ.
Үзэсгэлэн 2023 оны 11-р сарын 7-ныг дуустал Монголын Урлагийн Зөвлөлийн дэргэдэх "Улаан гэр" галерейд 10:00-20:00 цагийн хооронд олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй толилуулагдах болно.
Та бүхнийг урьж байна.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Дельта төв, 402 тоот, Улаан гэр галерей

Цэрэнпилийн Ариунтөгс нь өөрийн авсан богино хэмжээний видео арт, гэрэл зурган дээр зурах, коллаж хийх зэргээр холимог техникийн төрлөөр ажилладаг. “Үл нэрлэгдэх үйлдвэрлэл” анхны бие даасан үзэсгэлэн нь хотжилт, байгаль орчны тухай өгүүлэмжтэй ба түүний хуучин болон шинэ өөр өөр төрлийн материалуудыг хооронд нь хоршуулж холимог техникийн аргаар бүтээлээ хийх нь өнөөдрийн холимог эрлийзжсэн соёл, дижитал нийгэм, саарал цаг үе мэт санагдуулна.
Модоор хийсэн үндэсний оньсон тоглоом мэт геометрийн дөрвөлжин дүрсүүд мөн мод, хаг, ус, хөвд, навч, хөрөөний дүрслэлүүд түүний бүтээлийн чухал элемэнтүүд юм. Ц.Ариунтөгс: Гэрийн хаалган дээр байрлуулсан хөрөөг монголчуудын ахуйгаас үүсэлтэй мухар сүсгийн шинжтэй билэгдэл гэж би хүлээж авдаг боловч бид энэ хөдөлмөрийн багажыг итгэл үнэмшил, оюун санааны билэгдэл хэлбэрээр өөрчилсөн уламжлалт дүр зураг нь миний сонирхолыг татдаг.
Хүн байгаль дэлхийдээ зүй зохисгүй бүдүүлэг авирласны уршиг байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хэрхэн сүйтгэж байгааг би өөрийн харж мэдэрсэнээ урлагийн хэлээр илэрхийлэхийг зорьдог. Өнөөдөр монголд хүмүүс уламжлалт аж ахуйн, нүүдлийн амьдралаас татгалзаж орчин үеийн хотжилтын хэв маягтай соёл руу нийтээрээ хошуурцгааж буй шилжилтийн энэ цаг хугаацаанд хэрхэн байгаль орчиндоо ээлтэй амьдрах вэ? Хэмжээ хязгааргүйгээр хэрэглэхээс өөр аргагүй мэт аашилсаар л байх уу? гэх асуултуудыг хийж буй бүтээлээрээ дамжуулан асуухыг оролддог.

Address: Red Ger Creative Space, Tourist street, Delta center, 4th floor, Room 402. (Arts Council of Mongolia office)
Opening Hours: Monday to Friday, 11am to 5pm
Admission: Free
Email: [email protected]