URTUU 2 / ӨРТӨӨ 2 - Joint Exhibition
10 September - 15 November 2020
Blue Sun Contemporary Art Gallery
10 September - 15 November 2020
Blue Sun Contemporary Art Gallery
М.А.Р.С төсөл
ӨРТӨӨ АРТ КЭМП 2020
ӨРТӨӨ 2 / ХӨХ НАР Галерей
нээлт: САСМ 2020.IX.10
байршил: Улаанбаатар Чуулгын байрны хоёрдугаар давхарт.
M.A.R.S project
URTUU ART CAMP 2020
URTUU 2 / BLUESUN Gallery
CACM opening: 10 september 2020
Location: UB Еnsemble second floor.
ALT CTRL

2020 хорио цээр буюу “ӨРТӨӨ”Арт Кэмп
Урлаг урлагийн төлөө байж урлаг хөгждөг гэж модернистуудын
100 гаруй жилийн өмнө тунхагласан үг одоо ч хүчтэй байна.
Монголын их яруу найрагч Б.Лхагвасүрэн: 2017 онд хэлсэн үг
Энэ дэлхийд Өвчин визгүй зорчдог мөн Хайр визгүй зорчдог.
Бүтээгч хүмүүн ямар ч цаг үед бүтээл туурвилаа хийсээр байдаг ажээ. дайн дажин болсон ч мөн байгалийн гамшиг , тахал өвчний үед ч..........
2020 он буюу COVID-19 нь хүн төрөлхтний түүхэнд хэдэн мянган жилээр тэмдэглэгдэх биз биднийг өөр замаар явах ёстой анхааруулан сануулж буй мэт ......
2020 бол бүхий л Улс орнууд, хүмүүсийн бодсон төлөвлөсөн бүхий л зүйлс өөрчлөгдсөн бид өмнө нь дуртай газруудаараа аялж дуртай үйлчилгээ худалдаагаа хийж, дуртай соёл урлагийн ажиллагаанд оролцон цуглан наадан наргидаг бүх зүйлс хорионд орон зогссон ......
Харин хөл хорионд олон сар болсон уран бүтээлчид “Хөх нар” төвөөс санаачлан хэрэгжүүлж ирсэн “Арт Кэмп” төслийг сэргээн M.A.R.S -тай хамтран ажилласнаар Монголын контемпорари урлагийн нэгэн шинэ эхлэл........
2020 оны 3-р сарын сүүл хавьцаа УБ хотын жижигхэн урлангийнхаа хорионд байхдаа M.A.R.S төслийг санаачлагч Гаваа тай миний бие ярьж суухдаа M.A.R.S -д ӨРТӨӨ-лөн хүрэх санааг гарган “ӨРТӨӨ” Арт Кэмп -2020 төслийг эхлүүлэн ажилдаа орсон уг төсөл мэдээг “Хөх Нар” төвөөс У.Нарбаясгалан уран бүтээлчдэд түгээн 8-р сар гэхэд 30 гаруй уран бүтээлчид ажиллахаар болсон бөгөөд энд “Хөх нар” төвийн уран бүтээлчид, мөн зарим туршлагатай зураач, барималчдаас гадна “Цэнхэр шувуу” бүлгэмийн залуус нэгдэн нийлсэн байв.
Бид удахгүй аялах газар руу өртөөлөн хүрэхээр бэлдэцгээв .........
M.A.R.S руу аялсан өдөр 2020-08-10 буюу ХӨШИГТИЙН ХӨНДИЙ ,
Энэ өдөр хориот хотоос гарч өөр гариг руу явах гэж байна...... бүгд сэтгэл нь хөдөлж байлаа
МАРС яг хаана байдаг билээ .......Улаанбаатар хотоос 40 орчим км Төв аймаг Зуунмод хотоос 7 км
Дундговь. Өмнөговь руу явах замд Хөгшигтийн хөндий орчимд Улаанбаатар хотын гол бэлгэдэл Хэнтий нуруу үргэлжил болох БОГД ХАН уулын баруун өмнөдөд үргэлжлэх бил тал хөндий, МАРС газар нь МАРС-ын зүүн талаар ................................ жижиг шанд, баруун талаар Юмтын гол урсана.
Уран бүтээлчид маань зарим нь төөрч будлисан ч МАРС дээрээ энэ өдөртөө ирцгээж амжлаа.
МАРС маань ийм ойрхон байсан юм байна ш дээ Улаанбаатар хотоос 1 цаг яваад очих газар.
M.A.R.S дээр 2020-08-11 ХӨГШИГТИЙН ХӨНДИЙ
Бидэнд зүүн урагш үргэлжлэх жижиг уулс тал хөндийг ширтэн харах таатай байв. Өмнийн зүгийг чиглэх авто замаар машинууд хөврөн доор хөндийд хүүхдийн тоглоомуудтай адил жижигхэн харагдана.
Энд нар, салхи мөн хөх тэнгэрт хөвөх үүлс, бас адуу, үхэр хонь билчэнэ энэ бол МАРС........
хотын хорио цээрээс салсан бидэнд өөр гариг бас манай гариг мөн.
Бид тодорхой хугацаагаар ирсэн ердөө 5 өдөр.... одоо 4 хоног үлдээд байгаа........
уран бүтээлчдийн зарим нь МАРС дээр юу хийхээ төлөвлөж ирсэн бол зарим нь огт төлөвлөгөөгүй учир бүгд хийх юмандаа санаа зовон орчин тойронтойгоо танилцах хэрэгтэй...........
төлөвлөсөн ч төлөвлөөгүй ч адил биднийг ажил энэ газар орон зайнаас хамаарна.......
бидэнд өгөгдөхүүн их байлаа.... МАРС хэмээн жижиг гүвээний ард байх Юмтын шанд газар орон зайг зарим нь сонгон жижиг гүвээний дээрх өндөр газар болон баруун зүүн билүүд мөн зарим нь 1980 оны сүүлээр хүрэлцэн ирж бүтээн байгуулсан усны далан хөндий бетон цутгавар болон шонг уудыг сонгон зарим нь МАРС-ын хүрээ Кэмпийн газар орчим......
M.A.R.S дээр 2020-08-12 ХӨШИГТИЙН ХӨНДИЙ
МАРС-ын урд тал, зүүнээс баруун тийш үргэлжлэх уудам газрыг ХӨГШИГТИЙН ХӨНДИЙ гэнэ.
Биднийг МАРС дээр очсоныг мэдсэн хориот хотын зарим урлаг судлаач болон урлаг сонирхогчид, зарим найз нөхөд маань ирэх сураг сонсогдов.
Бидэнд ердөө 3 хан хоног үлдсэн тул манайхан бүтээл хийх газар уруу гаа яаран явцгаав.
Шөнө нь хүйтэн шар айраг ууж ил гал түлэн тэнгэрт түгэх одыг ширтэн байх гариг маань МАРС...
Бидний өдөр тутам харьцах газар орон зай хөшигтийн хөндий энэ өдөр уран бүтээлчдийн үйлд ид өрнөж эхлэхэд борооны үүлс өмнөөс манран хөшиглөх агшинтай зэрэгцэн тэдний бүтээл үйлдэлтэй харилцах агшнаас үргэлжилсэн өдөр зарим зочид ирж бид ч бичлэг , фото -гаа хийж эхлэлээ.
M.A.R.S дээр 2020-08-13
Энэ өдөр нар шарсан сайхан өдөр , зочид хориот хотоос ирсээр тэдэнд үзүүлэх харуулах зүйлс нь бүтээлчдийн үйлдэл, урлагууд тэд хотын ямар нэг галерей, музей, театрт бус МАРС дээр газар орон зайд л үзнэ, зарим уран бүтээлчдийн ажил 1-2км газар байх тул машинаар Өртөөлөн үзэх хэрэг ч гарна............
Бүтээлчид маань бүтээлээ гүйцээн ажиллахын тулд 3 хоног зарим нь халуун наранд чулуу зөөж зарим бүтээлээ байршуулах ажилд улайсаар бидний арьс нар салхиар амьсгалан борлож эхлэв.
Бид МАРС дээр яах гэж ирлэ эдээ бараг л үүний төлөө...............
M.A.R.S дээр 2020-08-14
Ерөнхийдөө бүтээлчид маань үндсэн том газар өрөг байршлын бүтээлээ гүйцээн дуусгаж байлаа...МАРС дээр цаг агаар тайван дулаан..
Зочид хүрэлцэн ирсээр... буцсаар .......... шөнөдөө бид монгол асрын дотор холбосон хөгжим, зэмсгээ хэрэглэн саунд артаар хөглөгдөнө.....мөн рок хөгжмөөр амьсгалсаар, өдөр нь уртын дуу, үйлдлийн урлаг, кэмп- марс ын урланд яруу найраг үйлдлийн урлагууд бий болсоор л ........
M.A.R.S дээр 2020-08-15
Үндсэндээ бид МАРС дээр ӨРТӨӨЛӨН ирсэн үүргээ гүйцэтгэжээ ....Тэд сэтгэл хангалуун бидний энэ гаригаас буцах өдөр.......хамгийн сүүлийн газар орон үйлдлийн урлагаа үзэхээр үлдэн харин зарим нь хориотой хот руугаа яаран буцав.....тунаж үлдсэн хэсэг хүмүүс үйлдлийн урлагийг үзэн таашаал авч хонохоор шийдэв. Маргааш нь бороо асгарч МАРС-аас хурдан хөдлөхийг сануулав.......
Ямар ч байсан хориот хотдоо үзүүлэх юмтайгаа буцлаа........МАРС бидэнд ойрхон байдаг тул...... дахин өртөөлөн ирнэ.......
МАРС-ын газар ЮМТААН шандыг өгссөн газар орон зайн урлаг\ ЛАНД АРТ\
Энэ газар орон зай артист Бадам , Түвшинжаргал, Пүрэвсүрэн, мөн Солонго, Энхтуяа нарын сонголт мөн тэдэнд өгөгдсөн өгөгдөхүүн........тэдний сонголт......
Бүтээгч нар ямар нэг санаа олж боловсруулж байдаг ч хэзээ хаана хэрэгжүүлэхээ шийдэж чаддаггүй .... тэдэнд зүгээр ямар нэг юм хийх санаа байна....ийм боломж тэдэнд олдсон тэгээд л хийсэн.
Хэн үүнийг шийдсэн бэ?..... ЮМТААН шандын газар орон зай биш гэж үү.... тэд бүтээлээ энэ газар араншинтай харилцан хааш хаашаа 10-20м мөн 100-200м талбайд газар орон зайн урлагийг бий болгосон.........
Энэхүү газар нь нам дор жижиг шандны зүүн болон баруун далан билүүдээс харж болох тул орон зайтай тул бүтээлийн хэмжээгээ шийдсэн хэрэг...........тэд бүтэн 1-2 хоног чулуу зөөж.. өрөгт зориулсан материалаа байршуулах гээд ихээхэн ажил болсон нь харагдана.....мөн энд агшин, үйлдлийн урлагууд ч бий болсон....
Үзэгч, зочид машинаар болон явган өртөөлөн очиж үзнэ............ тэд газар орон зайг өөрсдөө сонгосон уу эсвэл газар орон зай тэднийг сонгосон уу.......сонирхолтой харилцаа...хамгийн гол нь юу үзүүлэх гэснээ хийж чадсандаа сэтгэл хангуулан байгаа.....тэдний бүтээлийг холоос харах боломжтой..... тэд үнэхээр газар орон зайтай харьцаж чаджээ.........
Газар орон зай бол агуу том бидний хэчнээн томоор хийх санаа байв ч холоос өчүүхэн жижиг харагдана.........харин хэлбэр орон зайг зөв сонгон санаагаа илэрхийлж чадсан бол тэр том ...... үүнийг бүтээгч сэтгэлгээ л бий болгодог...энэхүү бүтээлүүдийг харахын тулд хориот хотоос ирсэн зочид цуварсаар.........
МАРС-ын ДЭНЖ дагуух газар орон зайн урлаг ЛАНД АРТ
МАРС-дэнжийн баруун хойд бил артист Ариунтуяа , Мөнх-Эрдэнэ нар сонгосон........... дэнжийн гол өндөрлөг Овоо босгосон газар энд медиа үйлдлийн урлагаар Нарбаясгалан, Мөнхжаргал Базраа мөн саунд артист Даваажаргалын өрөг үйлдлийн урлаг энэ өдөр Хөшигтийн хөндийд борооны үүлс манаран үйлдлийн агшныг тодотгоно......... нар зүүн хойд билд Батхолбоогийн “ХИЙ” бүтээл орон зайгаа эзлэн харагдах........бид юутай харилцаж чадаж байна вэ гэвэл энэ газар орчин, цаг орон зай.........
Энд сонирхолтой үзүүлбэрүүд явагдсан ......Нарбаясгалан цагаан компинзан өмсөж дэнжийн оройд зогсоно.... яг COVED-19 -ын үеэд гаднаас монголчуудаа хүлээн авч буй эмнэлгийн ажилтнуудтай адил харагдана........харин Мөнхжаргал кэмп дотор байсан барилгын хуучин шилэн цонхон дээр янзага, чононы дүрс хайчилбар зураг наан анимэшин маягаар харагдах авч шилэнд нэвт харагдах тухайн газар орчин чулуу, өвс ургамлууд...... түүний медиа арт ...удалгүй Нарбаясгалан хонины түүхий цувдай элэг бөөр, зүрх зэргийг идэж гарав.... солиотой................
Тэд ийм үйлдэл хийхийг төлөвлөсөн бололтой.................энэхүү үйлдлийн цаана хөгшигтийн хөндий дэхь борооны мананд-сан үүлс тал хөндий.........дээр бөөгнөн хурсан бараан үйлс .....энэ л агшин......хөгшигтийн хөндий дэхь энэ өдрийн агшин.....дахиж давтагдахгүй өдөр....... энэ үед байсан цөөхөн үзэгчид азтай...... хойш зүглэн Ариунзаяагийн “Хөх уулзалт” өрөг бүтээлтэй харилцан Мөнх-Эрдэний өрөг үйлдлийн урлагийг олон үзэгчидтэйгээр үзлээ...түүний үйлдэл хийх үед хажуу билд хонь, ямаан сүрэг бэлчинэ.....буцан кэмп руу явах замд Батхолбоогийн ХИЙ нэртэй бүтээл юу ч ярихгүй орон зайгаа эзлэн харагдана......
Орой болжээ......Чинбатын .кэмпийн хашаанд хийгдсэн ХОТЫН ЗҮРХНИЙ БИЧЛЭГ өрөг бүтээлийг ГОДО хашааны гадна зөөн гаргах агшин ......хөгшигтийн хөндийд манарсан борооны үйлс гэнэт ус асгалаа....... нэг өдөр хэдхэн цагийн хооронд ийм олон үзүүлбэр үзнэ гэж үү.....гайхалтай....МАРС дээр болсон энэ цаг .......энд болсон үйлдлийг зарим нь үзсэн зарим нь үзээгүй.....урлагийг хэн хийгээд байна вэ.........зөвхөн энэ өдөр.. цаг орон зайтай харилцсан... агшны урлаг.
МАРС -д 1980-аад оны сүүлээр хүрэлцэн ирж бүтээн байгуулсан усны суваг далан дээрх ДУУ,Үйлдлийн медиа, Өрөг бүтээлүүд:
Уртын дууч Нарандулам, рок дууч Сүнрээ “Хөх Шувуу” -гийн залуус , Аруинтуяагийн баримал өрөг бүтээлүүд тэдэнд харилцах объект хэрэгтэй байсан...........
Тэд МАРС-ын эзэн Гаваа артистын зөвлөснөөр 1980-аад сүүлээр энэ газар орон зайд хийсэн сүүлчийн бүтээн байгуулалт Марс-ын дэнж билийн зүүн урд дор усан далан бетон цутгавар том хонгил, бетон шонгууд энэ сонирхолтой өгөгдөхүүн........тэд сүүлдээ дахин дахин үйлдлээр хийхээр шийдсэн аж ........тэд таашаалаа өөрсдийн бодсоноороо .. үйлдлээ хийсээр.....
Энд дуучид даланд дээш харуулан суурилуулсан 160см-ын диаметр бүхий бетон хонгилд орж дуу дуулна......... энэ сонирхолтой агшин ..... тэд хонгил дотор өөрийн дотоод ертөнцтэй гээ харилцана...харин үзэгчид бид дээрээс нь харан сонирхоно...
Харин гадуур нь хашаа хэлбэрээр босгосон шонг-ууд Ариунтуяа эмэгтэйн нүүрний маск баримлуудыг байршуулсан нь амьгүй шонгууд амилан тойрон харагдана......................
Бид ямар нэг санаа үйлдэл хийхээр төлөвлөж төсөөлж байдаг ч тухайн цаг орон зайнаас хамаарч санаандаггүй мэт үйлдэл хийдэг тэр нь угаасаа өөрт нь оршиж байсан зүйл аж........үүнийг л бид урлаг гэж хэлэх дуртай..........
МАРС буюу кэмпийн хүрээнээс хол болон кэмп дотор хийгдсэн урлаг
Марс- ын дэнжээс 3 км орчим машинаар өртөөлөн очсон газар артист Гаваа ОВОО бүтээлээ хийж үзүүллээ..... нэгэн жижиг довыг сонгожээ.... түүний машинд суусан биднийг тэрхүү довыг тойрон эргэлдэн давхив...баруун гар талд суусан хүмүүс довны оройг харан эргэлдэж зүүн гар талд суусан хүмүүс гадагш эргэн тойрноо харан эргэлдэнэ......эргэлдсээр л байв.... толгойг минь эргүүлэх гэж үү......харин машинаас буун түүний машиныг дахин эргэлдэн давхийг гаднаас харахад тийм ч сонирхолтой бус аж.......тэрээр өөрийнхөө овоог бий болгож.... машинаар эргэлдүүлэн жижиг довыг тойрсон тойрог зам тэрхүү орон зайд тодрон үлдэж хоцров......
МАРС-ын энгэр-дэх кэмпийн хашаан дотор Чинзориг жижиг газар өвсний толгойнуудад амьд мэт харагдах нүдний зургууд байршуулсан харагдана....... түүнийг хэвтээ өнцгөөс харах боломжтой......жижиг зүйлсийг ойроос шагайн харахад тод томрон бүтэн болж харагдана.......Бат-Эрдэнэ бүтээл бас ийм жижиг тэрээр жижиг зэс ялтас, зэс утсаар баримал хийсэн түүний бүтээл Хөгшигтийн хөндий бид түүнийг газар хэвтэн цаад орон зайтай нь харах.......бүтээгчдийн өчүүхэн зүйлс болоод хэдэн зуун метр бүтээлүүд нь газар орон зайтай харилцах нь сонирхолтой бус гэж үү.........
Марс дээрх хугацаа дуусах дөхөж байх үед артист Энхболд эхнэр хүүхдүүдийн хамт ирэв тэр хаа ч явсан өөрийн гараар бүтээсэн гэртэйгээ явдаг.....энэхүү гэр нь уньгүй зөвхөн матмал ханаар бүтээгдсэн .....энэхүү гэр Скандинавын орнуудын галерей соёлын төв,английн Манчистр, сонгосын Буссан, хятадын Шанхай, тэр бүү хэл Венецийн олон улсын виениалуудад оролцсон.........
нар хэвээн үдэш болж байхад МАРС-ыг зорин хориот хотоос эхнэр Мөнгөнцэцэг хүүхдүүдийн хамт ирж.. .. Тэрээр машинаасаа буунгуут өөрийн гэрээ угсран гэрээ дээш харуулан эргүүлэн өргөсөн нь дээшээ харсан аяга мэт харагдана......марс-ын дэнж өөд өгссөөр дээр гаран буулаа.... аргалын утаа суунаглан шингэх нарны туяанд гайхалтай харагдана.... тэрээр том аягаар айраг ууж гарлаа......... бид юу үзэв вэ.........бас л энэ агшин газар цаг орон зай......
Тэрээр гэрээ миний жижиг гэрийн хажууд барин..... гэртэй зориулж хийсэн жижигхэн зууханд галлан хоол цай хийж эхлэв.........кэмп-д бид гаазан зуух ашиглан мөн том тогоонд хоол хийдэг ч...... хажууд бүр амьд дотно... ийм үйлдэл маш сонирхолтой.....
Тийм жижиг гэрт 4 н ам бүлээрээ тэгээд бүр бүх зүйлстэйгээ явах..... тэдний поровокс машинд эд бүгд багтана.........тэрээр хөх нарын-уран бүтээлч болсон цагаас Монголын контемпорари урлагийг төлөөлөн гадаадын кураторуудын анхааралд байдаг хүн....
Энхболд энэхүү жижиг гэр ... гэр бүл эхнэр хүүхдүүдийн хамт ....гал түлж хоол цай хийн нутгийн айргаар дайлах бүхий л үйлдлээрээ бидэнд урлаг хийн үзүүлж буй мэт санагдав.....
Марс-аас хөдлөх өдөр эхлэлээ... хориот хот руугаа яран ихэнх нь үд дунд гэхэд явцгаасан байв...
Үйлдлийн урлаг хийхээр төлөвлөн ирсэн Мөнгөнцэцэг үйлдэлдээ зориулсан нимгэн цагаан торгон дээлээ оёж дуусган кэмпийн хойгуур явах зам дэнж өөд өгсөх газрыг сонгожээ....тэрээр өөрийн хурган дотортой дээлийг бургасан модоор тэлүүлэн замын голд тавин суурилуулжээ....... 3-4 м-ийн зайд жижиг түмпэнд зуурсан гипсэнд нүцгэн хөлөө дүрэн тэлэн босгосон дээл дээрээ очин алдлан зогсоно....энэхүү үйлдэл олон давтан тэлсэн дээл түмпэн хоёрын хооронд эмэгтэйн цагаан гипсэн мөрүүд бий болсоор........... л .............харин түмпэн доторх түүний хөлний хэв баримал болон үлдэв......
Иймэрхүү үйлдлийг бид ямар нэгэн театр, галерей музейд хараагүй.........
МАРС дээр өртөөлөн 4 хөн өдөрт ийм олон үйлдэл хийсэн гэхэд санаанд багтамгүй мэт санагдав........
Бид ийм их эрч хүчийг хаанаас олоод байна вэ............
Ер нь бид ямар нэгэн санаа сэдэл олж үйлдэхийг зорьж төлөвлөж , төсөөлж байдаг ч тухайн цаг орон зайнаас хамаарч санаандгүй мэт үйлдэл хийдэг..... тэр нь угаасаа бидэнд зүгээр л оршиж байсан зүйл аж......үүнийг л бид урлаг гэж хэлэх дуртай.........
Үзүүлсэн:
Бадам
Түвшинжаргал
Пүрэвсүрэн
Солонгоо
Энхтуяа
МАРС-ын өндөрлөг болон бил дагасан урлаг
МАРС бол жижиг гэхдээ маш том......баруун, зүүн билүүдтэй баруун билд Ариунтуяа, Мөнх-Эрдэнэ нар зүүн хойд билд Батхолбоо, зүүн өмнөд билд Чинбат, өндөрлөгт У.Нарбаясгалан, Мөнхжаргал, Базраа саунд артист Даваажаргал мөн зарим бүтээлүүд.....
Энд мөн л тэдний сонголт.......
Ариунтуяа
Мөнх-Эрдэнэ
Батхолбоо
Нарбаясгалан
Мөнхжаргал
Даваажаргал
МАРС-ын газар 1980 оны сүүлчээр хүрэлцэн ирж бүтээн байгуулалттай ул мөртэй холбогдон ажилласан бүтээлчид
Бид ямар нэгэн төлөвлөж ирээдүйн тухай бодох дуртай бидний бодсон төлөвснөөр болдог бол хүн төрөлхтөн аль хэдий сайхан болчих учиртай..........
Бид нэг л юмыг ойлгох хэрэгтэй болсныг цаанаас нь сануулсаар байна... бид гаригийн хуульд захирагдан хамтдаа амьдар ч чадвал бид хамтдаа амар амгалан байна....
Монголд анх модерн ,контемпорари урлаг уран бүтээлчдийн санаачлаг-аар бий болж 30 гаруй жилийг туулан шинэ мянган 21 зууны дижитал шинэ эриний уран бүтээлч залуус мөн контемпорари урлагийг сонгон сорил туршилтуудаа хийсээр байна
Арт Кэмп эхэлсэн түүх
1992 онд баруун германы уран бүтээлч Харун Вольф Трепте монголд зочлон өөрийн уран бүтээлээ Улаанбаатар хотноо танилцуулан анхны модерн арт “Ногоон морь” групп, нийгэмлэгийн уран бүтээлч залуучуудтай нөхөрлөн Арт Кэмп газар, өрөг орон зайн урлагаар тус нийгэмлэгийн сургуулийн уран бүтээлч багш, оюутнуудтай хамтран зохион байгуулж эхэлсэн түүхтэй.
1994-1997 он хүртэл “Ногоон морь” модерн арт сургууль төв нь герман европын уран бүтээлчидтэй хамтран үргэлжлэн модерн контемпорари урлагийн архиваа бий болгосон ч тус “Ногоон морь” сургууль, төв нь хаагдсанаар Арт Кэмп төсөл нь зогссон юм.
Харин 2002 онд “Хөх нар” Монголын контемпорари арт төв үүсгэн байгуулагдсанаар 2004 онд Шведийн соёлын ажилтан Элен Хектортой хамтран АРТ КЭМП төсөл нь шинээр дахин сэргэн
“Хөх Нар” төвөөс хэрэгжүүлдэг олон улсын болоод Монголын контемпорари уран бүтээлчдийн хамтарсан томоохон төслийн нэг болоод байгаа билээ.
Энэхүү Арт Кэмп буюу газар орон зайн болон өрөг урлаг төсөл нь Монголын контемпорари уран бүтээлчдийн хөтөлбөрт томоохон байр суурийг эзэлдэг.
Curator / Куратор
Dalkh-Ochir.Yo / Ё.Далх-Очир

Exhibition Details
Title: URTUU 2 / ӨРТӨӨ 2 - Joint Exhibition
Address: Blue Sun Contemporary Art Gallery, Ulaanbaatar Ensemble 2nd floor, Sukhbaatar district, Ulaanbaatar, Mongolia
Dates: 10 September - 15 November 2020
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: Free
For press information and images: [email protected]