WING - by NURMAAJAV Tuvdendorj & BOLORTUYA Munkhjargal
01-10 February 2021
Park Od Mall
Wing 2021 үзэсгэлэн
Т.Нурмаажав д
“Монгол зураг”-ийг саяхан болтол судлан суралцахдаа зөвхөн уламжлалт Монгол зураг гэсэн ойлголтод хязгаарлаад бүхэллэг байдлаар авч үзэн бид нэрийдсээр иржээ. Харин” монгол зураг” хэмээн нэрлэгдэх болсон цаг үе, уран бүтээлчдийн бүтээлүүдийг нэгэн шугамд байрлуулан зааглан салгах оролдлогыг хийж байсан удаа бий ч нэршил оноохдоо болгоомжтой хандан ирсэн нь өнөөгийн өөрчлөлт хувьсгалд нэр оноон томьёолоход эргэлзээтэй байдалд хүргэв. Энэхүү эргэлзээтэй нэгэн үе буюу 1980-иад оны сүүлчээс Монгол зурагт шинэ үе хэмээгдэх давлагаа бий болсон нь Нурмаажавын үеийнхэн байлаа.
Т.Нурмаажавын бүтээл дэх утга санаа, хэл хэллэг нь үзэгчийг нэг буланд аваачиж тулган шаардахгүй бас хавчихгүй. Харин үзэгч зураач болон бүтээлийн хоорондын харилцааг үүсгэж чаддаг. Үндсэндээ зураачийн сэдвийн ангилалд зүүд мөрөөдөл далд болон ил хүсэл ихэнх хувийг эзэлнэ. Зүүд зөнгийн хэмээн зураач тодотгон нэрлэх боловч хүмүүсийн далд нэгэн хүсэл болох дараа төрөл болон энэ төрөлдөө сайн хүн болохыг угтаа амьдрал нь сайн байх сайхан байхын мөн чанар луу явахыг зоригдоод буйгаа Зураг 1. “Зүүд” зурагтаа гадаад шинж үзэгдэл болон дотооддоо боловсрогдсон явцыг нэгтгэн дүрсэлсэн байна. Монгол зургийн үндсэн хэв маяг зургийн зурлага ажиллагаагаар илэрдэг бол зураачийн зохиомждоо олонтаа дүрсэлсэн “Цагаан” зураас буюу цагаан хүрээлсэн зураас бүхий дүрсүүд нь үндсэн дүрслэгдэж буй зохиомжоос тусад нь ялган зурсан нь түүний зургийн нэгэн хэллэг. Энэ нь XIV зуунаас хойших, ялангуяа “Илхант” үеийн зураг дүрслэлийг зарим нэг судлаачид миниатюрийн хэллэгтэй, нөгөө хэсэг нь “бор” зургийн зураасаар дан илэрхийлдэг хэллэгийг уламжилсныг санагдуулам. “Бор”, “Цагаан” зураас хэмээгдэх зураас голлосон барил хэллэг нь эрт үеийн барил байсан ч үйлдсэн нь шинжүүд нь шинэ үеийн дүрслэлүүд байгаа нь анзаарагдана.
Зураач амьдралын энгийн үйл явдлуудыг төсөөллийн үйл явдалтай хослуулан хэрэглэдэг түүний арга нь зөөлөн хэлбэрийн хэллэгийг илэрхийлнэ. Энэ зөөлөн арга ажилбараа зургийнхаа дэвсгэрт буулгахдаа тэн хөх дэвсгэр болон энгэсэг бор өнгүүдээр сонгон ажиллажээ. Өмнөх үеийн бүтээлүүдээс суралцан 1980-аад оны сүүлч үеийн үзэгдэл болсон монгол зургийн үечлэлийн нэгэн зааг дээр бүтээлээ туурвин өөрийн арга барилаараа хөгжиж ирсэн нь тус үзэсгэлэнд дэлгэгдэж буй Зураг 2. “Зүсэр бороо”, Зураг 3. “ Онцлох од , Зураг 4. “Бүтээгч эх” зэрэг бүтээлүүд тусгагдсан байна. Ингэснээр зураач нийгэм-хүн тэдгээрийн мөн чанар, хийсвэр орон зай болон тэр ч бүү хэл өөрийн төсөөлдөг бурхдын оронг ч хамтатган дүрслэхдээ өөрийн бий болсон үзэл, ертөнцийг харж буй өнцгөө үзэгчдэд санал болгож хамт аялал хийхийг урин байна.
Түүний аран жилийн өмнө дэлгэгдсэн NURMAAJAV T үзэсгэлэнгийн танилцуулгын нүүрэн дээр авдар дээр догшин дүрт бурхад болон тахил тэргүүтэн байх ба наад талд нь нэгэн эмэгтэй алгаа хавсран залбирч буй нь түүнийг урьд нь бурхан зурдаг байсныг төвөггүй илтгэнэ.
Б.Шараваас хойш монгол зургийн үед хувьсан өөрчлөгдсөн арга барилын хувилбарууд болох мод, уул, байгалийн дүрслэл болон, ахуйн шинжийн дүрслэлийн нөлөөг авсан боловч нийгэм улс төр, байгалийн өөрчлөгдөн буй үзэгдэл тэргүүтнийг Нурмаажав мөн илэрхийлсэн байна. Энэ арга барил нь түүний арга болон өөриймсөж констракц үүсгэжээ.
Зураг 5. “Үүрийн гэгээ” мөн үүнд зургийн нэгэн чухал арга ажиллагааг тэмдэглэвээс “Хасын орон зай”-г илэрхийлэх зохиомжийн нэгэн хэсэг нь болон дүрслэгдэг нь дүрслэлүүд нь абстракт үйлдэл дээр тулгуурласан байна. Зураг 6. “Хайрхан уул” Ингэснээр бүтээлч контурлан зурж цул будгаар таглахаас зайлсхийдэг аргаас татгалзсаныг ч харуулна. Зураач өнгийг дагнан илэрхийлэхээс гадна чухамдаа зураасны таталга эрчмээр зурсан байна.
Нурмаажавын бүтээлүүд уламжлалтай холбогдохдоо билэг дэмбэрлийг дэгнэсэн далдын мотиф, дүр болон үйл явдлын хэсэг хэсэг жижиг зохиомжийн нийлбэрээр илэрнэ.
Түүнчлэн бүтээлчийн бүтээлийн сэдвийн царааг ангилахыг оролдвол бүхлээрээ өгүүлэгдэх боловч байгаль, хүний амьдрал, хүсэл тэмүүлэл, нийгэм, хот суурин, хөдөө талын байдал, амьтан тэдгээрийн дүр төрхийг гарган хоорондын хамаарлыг тодотгон илэрхийлж үйл явдалжуулан зохиомжлон гаргадаг нь тун сонирхолтой.
Бүтээлч өөрийн харснаа үйл явдлаар нь хүүрнэх, эсвэл төрх байдлыг гоёлгүйгээр, харин хэтрүүлэг хэрэглэн донж үүсгэдэг барил зөвхөн талын нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэлд тогтсон таалал болж хэлбэршжээ. Иймээс л дорнын зураг урлал болоод Монгол зургийн дүрслэлд битүүхэн өгүүлэгддэг яруу найраглаг, аязлаг, хэмнэл цухалзана.
Урлаг судлаач Д.Гоомарал
2021 он

Exhibition Details
Title: WING - by NURMAAJAV Tuvdendorj & BOLORTUYA Munkhjargal
Address: Bayanzurkh district, Ulaanbaatar, Mongolia
Dates: February - March 2021
Opening Hours:
Admission:
For press information and images: [email protected]