WOMAN ARTIST EXHIBITION - Group Exhibition
07 - 17 March 2014
Art Gallery of the Union of Mongolian Artists
“Хаан Тэнгэрийн Хатан Бийр-2014”- Эмэгтэй Уран Бүтээлчдийн Үзэсгэлэн
Эрт дээр цагт Эртний Коринфиягийн Коринф хотын залуу бүсгүй Кора дайнд мордох гэж буй хайрт залуугийнхаа лааны гэрэлд туссан сүүдрийг нүүрсээр хүрээлэн зурж, өөртөө хадгалж үлдээсэн талаар домог байдаг. Зуун зуун жилийн дараа эртний Гэрэгийн гүн ухаантан Плини үүнийг уран зургийн эхлэл хэмээн тэмдэглэсэн нь бий. Амьдралын эх болсон эмэгтэй хүн аугаа их урлагийг ч мөн төрүүлсэн ажгуу.
Монголын Урчуудын Эвлэлийн Хорооноос олон улсны эмэгтэйчүүдийн баярын өдөртэй давхцуулан урлагийн ундрага болсон олон олон эмэгтэй уран бүтээлчиддээ зориулдаг уламжлалт үзэсгэлэнгээ зохион байгуулахаар боллоо. Уг үзэсгэлэн маань зохион байгуулагдаад өдгөө 10 гаруй жил болж байгаа ба эмэгтэй уран бүтээлчдийн үе үеийн төлөөлөгчдийн дүрслэх урлагийн олон төрөл жанруудаас бүрдсэнээрээ онцлогтой. Энэ удаагийн үзэсгэлэнд нийт ер гаруй уран бүтээлчид оролцосноос Монголын Урчуудын Эвлэлийн Нэрэмжит шагналт Д.Уранчимэг, Б.Насанцэнгэл, Я.Булган Соёлын Гавьяат Зүтгэлтэн П. Байгаль нарын бүтээл дэлгэгдсэн нүд баясгам сэтгэл бадраах энэхүү үзэсгэлэнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Үзэсгэлэн 2014 оны 3 дугаар сарын 7-17 хүртэл үргэлжилнэ.
Нээлтийн үйл ажиллагаа 2014 оны 3 дугаар сарын 7-ны 16 цагаас МУЭ Арт Галлерейд зохион байгуулагдана.
Дэлгэрэнгүй мэдээлэлийг 11-327474, 88001814 утсаар лавлана уу