WORMHOLE - by ENKHCHULUUN Batbayar
09 - 18 June 2023
Art Gallery of the Union of Mongolian Artist's

"ӨТНИЙ НҮХ" үзэсгэлэн нээлтээ хийлээ
Альберт Эйнштейн ба Розэн нар орон зай цаг хугацаа дундуур асар хурдтай аялж болох гүүр буюу “ Өтний нүх” байж болно хэмээх санааг 1935 онд дэвшүүлж байжээ. Харьцангуйн ерөнхий онолын математик загварын хувьд өтний нүх орших боломжтой боловч одоог хүртэл өтний нүх байдаг эсэхийг батлаагүй л байна.
Гэвч оюун санаа хэмээгч “ӨТНИЙ НҮХ” ямар ч математик загварчлал, ямар ч физикийн томьёо, ямар ч онолчлол үгүйгээр оршин тогтнож хэт мэдрэмтгий нэгний сэтгэл зүрхээр дамжин цаг хугацаа орон зайгаар өөрийн дүрмээр зорчуулж чадаж байгаа нь гайхамшиг гэхээс ч яах билээ. Цаг хугацааны хаана нь “А” цэгээ хатгаад хаана нь “Б” цэгээ төгсгөх хийгээд тэдгээр цэгүүдийн хооронд ямархан “Өтний нүх” бий болж эргэж ирэх эсвэл огт эргэж ирэхгүйгээр мэдрэмжээ одуулж, өөртэйгөө эвлэрч, эвдэрч, эвцэлдэж, ялж ялагдаж, үхэж , сэхэж, эдгэрч “Мянган оны учир шалтгааныг бийр бэхсээс асууж” суудаг бол.
Амиа хорломоор санагдсан үдшийн бүрийнүүдээс, шартаж хэвтсэн хором мөчүүдээс, шаралхаж суусан үүрийн гэгээнүүдээс, зурагтын мэдээнд ой гутсан орой бүхний 20 цагуудаас, Талбай дээр жагсаж, тамираа тасартал улс төрчдийг эсэргүүцэн хашхираад тамирдсан дуу хоолойгоо урландаа чирж ирсэн өвлийн хүйтэн өдрүүдээс, Хөнжилдөө шургаад унтаад л баймаар бороотой үдшүүдээс, улиг болтол нэг л дуу сонссон урт урт шөнүүдээс,.. Үй олон санаа ажилчин зөгий шиг хэсүүчилсэн орон зай дахь бачуурлаас, хаа нэг тийш зугтмаар санагдсан сар жилүүдээс “УРЛАН хэмээх ШОРОНД”-дсэтгэлгээнийхээ эрх чөлөөний төлөө хашхирч өнгөрөөсөн уран бүтээлчийн он жилүүдээс “ӨТНИЙ НҮХ” бий болж үзэгч та бүхнийг 7 жилийн бүтээлээрээ мянган оны аялалд урив.
Тагнуулынханд зургийн агуулгаа хянуулж зарим зургандаа тааруухан дүн авсан ардчилсан Монгол улсын .... дугаар тоот урлангын оршин суугч Б.Энхчулуун
“Хөх зэв” уран бүтээлийн нэгдлийн зохиолч З.Сумъяабазар

Address: Art Gallery of the Union of Mongolia's Artist's
Opening Hours: Monday to Sunday, 10:30am to 6pm
Admission: 5.000 MNT
Travel: South from the Sukhbaatar square across Peace Avenue
For press information and images please contact:
Email: info@artavenue.mn